Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирээд байгаа билээ. Энэ нь түүний 2023 оноос хойш Ромын дүрэмд гарын үсэг зурсан, Украиныг эзлэн түрэмгийлэх үеэр В.Путиныг дайны гэмт хэрэгт сэжиглэн баривчлах тушаал гаргасан Олон улсын эрүүгийн шүүхийн харьяаллыг хүлээн зөвшөөрсөн улсад хийж буй анхны айлчлал юм.
Харин үүнийг манай улсын зарим иргэд эсэргүүцэж, тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байсан. Тэгвэл өнөөдөр жагсаал зохион байгуулах гэж байсан зарим иргэдийг цагдаагийн байгууллагаас саатуулаад байгаа юм. Тодруулбал, "no war" хөдөлгөөний гишүүн Б.Цацрал тэргүүдтэй зургаан гишүүний хамт "Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хууль бусаар баривчлагдаад байгаа аж. Харин талбайд Оросын туг далбаатай хүмүүс үлдлээ" хэмээн цахим хуудаснаа бичжээ.