Онцгой байдлын алба хаагчид 162 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Онцгой байдлын алба хаагчид 162 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

ОБЕГ-ын тусгай дугаарын утсанд нийслэлд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, гал түймрийн 58 дуудлага бүртгэгдлээ. Онцгой байдлын алба хаагчид 162 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.

Хүйтний эрч нэмэгдэж, галлагаа ихсэж байгаатай холбоотойгоор гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд