Ой хээрийг гал түймэрт 7000 га талбай өртжээ

Ой хээрийг гал түймэрт 7000 га талбай өртжээ

12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт ой хээрийг гал түймэр болж нийт 7000 га талбай өртжээ.

ОБЕГ: "Дорнод аймгийн Баянтүмэн сумын хоёрдугаар багийн "Сүүл өндөр уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 130 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 12.15-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:03 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 7000 га орчим талбай түймэрт өртсөн" хэмээн мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд