Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд архи үйлдвэрлэн худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий ААН нь захын гэр хорооллын дэлгүүрүүдээр дамжуулан хуурамч онцгой албан татварын тэмдэгт наасан хямд үнэтэй архийг худалдан борлуулжээ.
Онцгой албан татварт ноогдох их хэмжээний орлогоо нуун дарагдуулж ашиг олж гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан байж болзошгүй хэргийг шалгаж буй аж.
Мөн цагдаагийн байгууллагаас НЭМҮТ-тэй хамтран шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, хөлдөлт, осголт зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хэтрүүлээд хэрэггүй" нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.
Иргэд та бүхэн хямд гарал үүсэл нь тодорхой бус хуурамч согтууруулах ундааг хэрэглэж амь нас эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас болгоомжлохыг ЦЕГ-аас анхаарууллаа.