Бусдыг шатааж хөнөөсөн этгээдийг 17 жилийн дараа илрүүлжээ

Бусдыг шатааж хөнөөсөн этгээдийг 17 жилийн дараа илрүүлжээ

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт бусдыг шатааж амь насыг нь хөнөөсөн этгээд 17 жилийн дараа баригджээ.

Тодруулбал, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын хойд жалганд эрэгтэй хүний цогцос шатсан байдалтай олджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дээрх хэргийг “Т” гэгч нь үйлдсэн болохыг 17 жилийн дараа нөхөн илрүүлжээ.

“Т”-г энэ оны 12 дугаар сард яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгалтын ажиллагааг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд