Сенсацийг сенсацаар гэх улиг болсон бодлого хэрэгжив үү

Сенсацийг сенсацаар гэх улиг болсон бодлого хэрэгжив үү

Өнгөрсөн шөнө олон нийтийн сүлжээнд ЭТИК продакшны жүжигчин С.Одбаярын бусдын биед халдаж, танхайрч буй бичлэг цацагдсан. Урлагаар ард түмнээ соён гэгээрүүлнэ хэмээн бардам ярьдаг Этик буюу Ёс зүй гэсэн том нэртэй тус продакшныг иргэд, олон нийт хийсэн уран бүтээлүүдийг нь үзэхгүй байх, тухайн продакшны уран бүтээлчдийн сошиал хуудсыг дагахгүй байхыг уриалаад эхэлжээ. Тэгвэл хэргийн гол эзэн болох С.Одбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар, уучлал хүссэн бичлэг хийн түгээгээд буй. Уг хэрэг нь одоогоос нэг сар орчмын өмнө болсон ба цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг гэдгийг тэрээр мэдэгдсэн. 

Үүнтэй зэрэгцэн сар гаруй хугацааны болсон эл хэргийг яагаад заавал өчигдөр олон нийтэд цацах болсон талаар иргэдийн хардлага нэлээдгүй төрөөд байна. Учир нь сүүлийн өдрүүдэд нийслэлийн утаа илүү нэмэгдэж түүнд хордох иргэдийн тоо олширч байгаа мэдээлэл тархах болсон. Харин уг хэргээр утааны асуудлыг намдааж иргэдийн анхаарлыг өөр тийш хандуулах сэдэлтэй гэж нэг талаас харагдаж байгаа юм. Ямартай ч ёс зүй, хүчирхийлэл бидний анхаарах тэдгээрийг нийгмээс шахан гаргах нь зүйтэй ч Улаанбаатар хотын мөнхийн асуудал болох утааны хор уршиг түүний ард нуугдах тоо томшгүй их мөнгөний хэргийг нэг сенсацаар дарж болохгүй.Иймд Hurts.mn сайтын үзэгч уншигч та бүхэн аливаа мэдээлэлд цензуртэй хандаж асуудлыг бүгдийг нь хардаг байхыг хүсье



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд