Битүүнд томоохон үйлдвэрүүдийг зогсоож, өрхийн эрчим хүчийг хангана

Битүүнд томоохон үйлдвэрүүдийг зогсоож, өрхийн эрчим хүчийг хангана

Эрчим хүчний хэт их ачаалалтай цагуудаар цахилгааны хязгаарлалт хийж байгаа. Өчигдөр /2024.02.07/ оройн байдлаар ТЭЦ-4 дулааны станцын нэг зуух гэмтэлтэй, говьд салхи бага байгаагаас сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл саарсан зэрэг шалтгаанаар хэд, хэдэн газарт хязгаарлалт хийсэн.

Мөн ойрын өдрүүдэд цахилгааны хэрэглээ эрчимтэй өсөж байгаа тул системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд 17:00-22:00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалтыг 1-2 цагийн хугацаатай хийх юм.

Эдгээр шалтгаануудаас улбаалж битүүн, шинийн 1-нд тог тасрах магадалтай тул УБЦТС ТӨХК-ийн зүгээс битүүний өдөр томоохон үйлдвэрүүдийг ажиллуулахгүй байх талаар санал солилцож байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд