Байшин шатсаны улмаас нэг хүний амь нас эрсэджээ

Байшин шатсаны улмаас нэг хүний амь нас эрсэджээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хорооны “Тоосго”-ны 13 дугаар гудамжинд байшин шатсаны улмаас нэг хүний амь нас эрсэдсэн хэрэг гарчээ.

Байшин шатаж байна гэх дуудлагыг хоёрдугаар сарын 07-ны өдрийн 17:05 цагт ОБЕГ-т ирүүлжээ. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очсон байна. Ингэхэд, иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Г /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд