Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Ногоон автобусны" хэргээс Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарт яллах дүгнэлтийг танилцуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хэрэгт холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Харин шүүхээс прокурорын тус саналаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Харин түүнд өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Ташрамд өгүүлэхэд, өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сард ногоон автобусны хэргээр 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа талаар АТГ-аас мэдээлсэн байдаг. Улмаар хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 134,5 тэрбум төгрөг хэмээн тогтоосон бөгөөд мөрдөгчид 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэх мэдээллийг өгч байсан юм.