Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны зургаадугаар багийн “Урандөш” гэдэг газарт Хөвсгөл нуурын мөсөөр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч усанд суусан байна. Тус аймгийн онцгой байдлын алба энэ тухай дуудлагыг 2024.02.07-ны 16:05 цагт хүлээн авсан байна.
“Модон хүй” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Ц-ийн “Хайлюкс” загварын суудлын автомашин мөс цөмөрч, урд дугуйгаараа усанд суусан байсныг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 22:08 цагт татан гаргаж, 5 иргэний амь нас, 80 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Хөвсгөл аймгийн хэмжээнд мөс цөмөрч гол нуурын усанд суусан дуудлага 2023 онд 7 удаа, 2024 он гарсаар Хөвсгөл нууранд 2 удаа, Галт суманд 1 удаагийн дуудлагаар алба хаагчид ажлаад байгаа юм.
Иймд иргэд сар шинийн баяр амралтын өдрүүдэд хөдөө орон нутаг руу зорчихдоо гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж өөрийн болон бусдын амь нас эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.