Ж.Сүхбаатар

Ж.Сүхбаатар "эрүүл мэндийн шалтгаан"-аар хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргажээ

"Ногоон автобус"-ны хэргээр яллагдагчаар татагдсан Ж.Сүхбаатар "эрүүл мэндийн шалтгаан"-аар хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргажээ.Тус хэрэгт холбоотойгоор шүүхээс яллагдагч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ. Тэгвэл  Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нь Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан байна. Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас гаднын улс оронд эмчилгээ, оношилгоо хийлгэх шаардлагатай байгаа тул яаралтай хилийн хоригийг нь цуцалж өгөх хүсэлтийг гаргасан аж. Харин уг хүсэлтийг шүүх өчигдөр буюу хоёрдугаар сарын 07-ны өдөр хэлэлцээд Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд