Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/ үргэлжилж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг хавсралтаар тогтоох тухай асуудлыг дэмжин, баталлаа. Ингэснээр автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг байхаар зааж өглөө.
Улаанбаатар хотын захирагч Х.НЯМБААТАР:
Одоогоор автобусаар зорчих нэг удаагийн төлбөр 500 төгрөг байгаа ч иргэд голчлон 1500 төгрөгийг нийтийн тээвэрт зарцуулж байна.
Харин бидний зүгээс нийтийн тээврээр зорчих үнэ 1000 төгрөг байхаар заасан ч өдрийн турш 4 удаа зорчих боломж олгосноор иргэдэд хэмнэлт гарна гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлсэн.
Шилжилтийн үеийн зохицуулалт хийнэ. Иргэдээ нэгдүгээрт мэдээллээр хангана. Хоёрдугаарт, смарт карт нэршлийг хадгалж, 1500 цэгийг хэвээр хадгалж үлдэнэ. 1200 автобусанд шинээр карт унших, хүн тоолдог программ хангамж суулгана. Энэ бүх ажлыг гүйцэтгэсний дараа автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгоно гэлээ.