Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Японы Хоккейдо мужийн Саппоро хотод болсон 74 дэх удаагийн мөсний баярын үеэр зохион байгуулагдсан олон улсын цасан баримлын уралдаанд Монгол Улсаас хоёр дахь удаагаа оролцож тэргүүн байр эзэлжээ.
Тодруулбал Монголын Урчуудын Эвлэл (МУЭ)-ийн гишүүн зураач Б.Содномдаржаа, Б.Ганбаатар, А.Батзориг нарын "Нөмөр" бүтээлээр түрүүлсэн юм.
48 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд энэ жил Монгол, БНСУ, АНУ, Индонез, Сингапур, Тайланд, Япон зэрэг найман орны есөн багийн мөсөн барималчид ур чадвараа сорьсон.
Тус тэмцээнд хамгийн хүчтэй оролцогчид нь Тайландын баг байв. Тэд сүүлийн гурван жил дараалан уг тэмцээнд түрүүлжээ