ХУЖИРБУЛАНГИЙН СУРГУУЛИЛТЫН ТАЛБАЙД ГРАНАТ ДЭЛБЭРЧ ХОЁР ЦЭРЭГ БЭРТЖЭЭ

ХУЖИРБУЛАНГИЙН СУРГУУЛИЛТЫН ТАЛБАЙД ГРАНАТ ДЭЛБЭРЧ ХОЁР ЦЭРЭГ БЭРТЖЭЭ

БЗД-ийн нутаг дэвсгэр, Хужирбулангийн цэргийн сургуулилтын талбайд бэлтгэл хийж байсан цэргүүд бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр сургуулилтын үеэр хоёр цэрэг гранатад бэртэж гэмтжээ. Энэ хэргийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд ихэд нууцлаж байна.

Хужирбулангийн цэргийн сургуулилтын талбайд гранат дэлбэрч, цэргүүд бэртэж гэмтсэн асуудлаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтоос тодруулахад “Гранат дэлбэрсэн жижиг осол болсон нь үнэн. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариуллаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд