Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америкийн бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулдаг орнуудын эсрэг харилцан татвар ноогдуулж буйгаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп зарлаад байгаа. Тэрээр Европын холбоо, Хятад болон бусад улс орнуудтай хийж буй худалдааны алдагдлыг арилгахын тулд шинэ татвар шаардлагатай гэж үзжээ. АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 67%-ийн татвар ноогдуулдаг БНХАУ-д 34%, 39%-ийн татвар ноогдуулдаг Европын холбоонд 20%, 90%-ийн татвар ноогдуулдаг Вьетнамд 46%-ийн хариу татвар ноогдуулав. Азийн улс орнуудаас Камбож 49%, Вьетнам 46%-ийн татвар ногдуулах тул хамгийн хүнд хэцүү байдалд орно гэж судлаачид үзэж байна. Хятадын бараа бүтээгдэхүүнд 34 хувийн харилцан татвараас гадна энэ улсын импортын бараа бүтээгдэхүүнд өмнө нь зарласан 20 хувийн татвар нэмж ногдох тул нийт тариф 60 гаруй хувьд хүрэх юм. Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ "ийм татвар ногдуулах нь дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж бусад улс орнуудтай өрсөлдөх нөхцөлийг тэгшилнэ" гэжээ. Харилцан тариф тогтоох захирамж нь 2025 оны дөрөвдүгээр сарын 09-нөөс мөрдөгдөнө. Мөн АНУ-д импортлогдох бүх автомашинд 25 хувийн татвар ноогдуулах захирамж гарчээ.
Эх сурвалж: https://www.cbsnews.com/.../trump-reciprocal-tariffs.../