"Zerofit” тураах кофенд допингийн бодис агуулагдаж байгаа нь тогтоогдсон тул тамирчдыг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас жил бүр шинэчилж гаргадаг Хориглосон бодисын жагсаалтын S6 бүлэгт хамаарах Сибутрамин нь бүх цаг үед хориглосон бодис билээ. Сүүлийн үеийн шинжилгээгээр, Zerofit нэрийн тураах кофенд энэхүү хориотой сибутрамин бодис агуулагдаж байгаа нь БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд тухайн бүтээгдэхүүний найрлагын шошгонд энэ бодис тэмдэглэгдээгүй байсан нь анхаарал татаж байна. Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна:

  1. Zerofit болон түүнтэй төстэй тураах, үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн хэрэглээнээс зайлсхийх;
  1. Хэрэглэх гэж буй эм, хүнсний болон биологийн нэмэлт бүтээгдэхүүний найрлага, аюулгүй байдал, баталгаажсан эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулах;
  1. Хориглосон бодисын жагсаалттай тогтмол танилцаж, хэрэглэж буй бүх бүтээгдэхүүний найрлагыг нягтлах нь тамирчны үүрэг гэдгийг анхаарах.


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд