Филиппины

Филиппины "Канлаон" галт уул идэвхжиж үнс цацаж эхэлжээ

Филиппины төв хэсгийн Канлаон галт уул идэвхжиж үнс цацаж ойрхны тосгон, суурин дээр унаж эхэлжээ. Энэ уул өнгөрсөн арванхоёрдугаар сард мөн идэвхжиж үнс, утаа цацаж байв. “Канлаон уул өчигдөр оройны 21:51цагт идэвхжиж үнс цацаж эхэлсэн. Үнсэн үүлний өндөр 4.000 метрт хүрлээ” хэмээн Филиппины Галт уул, чичирхийллийн судалгааны төвөөс мэдэгдэв. Хамгийн ойрхны Ла Карлота хот дээр үнсэн бороо орж ард иргэдийн эрүүл мэнд, газар тариаланд сөрөг нөлөө үзүүлж магадгүй болов. Нөхцөл байдал хурцдаж магадгүй байгаа тул амилсан галт уулын тогооноос есөн км-ийн радиуст байгаа хэдэн мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэж байна хэмээн Филиппины Иргэний хамгаалалтын газраас мэдэгдлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд