ШҮҮХ: Ж.Сүхбаатар нарын ЕСӨН хүнийг хэргийг хэрэгсэхгүй, А.Ганхуяг нарын ХОЁР хүний хэргийг цагаатгалаа

ШҮҮХ: Ж.Сүхбаатар нарын ЕСӨН хүнийг хэргийг хэрэгсэхгүй, А.Ганхуяг нарын ХОЁР хүний хэргийг цагаатгалаа

"Ногоон автобусны хэрэг" гэх нэрээр бүртгэгдсэн, А.Ганхуяг болон 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн шийдвэрийг өнөөдөр /2025.04.09/ ЦЕГ-ийн "Сүлд" чуулгын байранд танилцуулжээ. Энэ хэргийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт /2025.04.02/ дууссан юм. Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-өөс эхлэн нээлттэйгээр шууд дамжуулсан байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хооронд 810 автобус худалдан авах гэрээ байгуулсан. Үүнд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус багтсан. Гэвч энэ худалдан авалттай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Гэрээний дагуу нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлсэн.

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг энэ хэргийн талаар хэвлэлд ярилцлага өгч, “Би ногоон автобусны асуудалд ямар ч буруу үйлдэл хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр автобусаар шинэ гэдгийг нь тогтоосон” гэж мэдэгджээ.

Ногоон автобусны хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Ж.Сүхбаатар "Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн, худалдан авалтыг нийслэл зохион байгуулсан" гэж мэдэгдсэн бол, Д.Сумъяабазар мөн энэ асуудалд хамааралгүй гэсэн тайлбар хийсэн.

АТГ-аас уг хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн бөгөөд прокурор 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн хойшилсон бөгөөд эцэст нь 2025 оны 4-р сарын 9-нд шүүх хурал шийдвэрлэгдсэн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд