Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг шүүхээс гэм буруугүй гэж үзлээ.
Тодруулбал, тэрбээр 2022-2023 онд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудалд холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр Монгол Улсын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг. Улмаар эл хэрэгт яллагдагчаар татагдан, сонгуулиар "өнжиж" байв. Тэгвэл өнөөдөр болсон "ногоон автобусны" гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаанаар түүнийг эл хэрэгт гэм буруугүй хэмээн үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Харин "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 болон 17.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, улсын яллагч эрүүгийн хариуцлагыг уншиж байна. Улсын яллагчийн зүгээс А. Ганхуягт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, нийт долоон жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ. Ийнхүү шүүх дээрх шийдвэрийн үндэслэл, ял шийтгэлээ шийдвэрийн тогтоолдоо тусгахаа илэрхийлж, түр завсарлаад үргэлжлээд байна.