Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Долларын ханш энэ сарын 04-ний өдрөөс эхлэн 3300 төгрөг рүү бууж байна. Тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр 3450.39 төгрөг байсан ам.долларын ханш унасаар өнөөдөр 3395.09 төгрөг болжээ.
Ханшийн үзүүлэлт огцом биш ч өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн тогтмол бууж байгааг дараах зураглал харуулж байна.
Өнгөрсөн оны хавар валютын нөөц хомстсон учир Сангийн яам, Монголбанкнаас нөөц нэмэгдүүлэх үе шаттай бодлого хэрэгжүүлсэн. Үүнд ЭТТ ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Оюу толгой" ХХК-иудад валютын нөөц нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсөн байдаг.
Ам.долларын ханшийн өдөр өдрийн хаалтын ханшийг доорх хүснэгтээс харах боломжтой.