Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ногоон автобусны хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болсон. Энэ үеэр Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга асан н.Чойжилсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Ажилд ороод нэг сар ч болоогүй байж ногоон автобусны хэрэгт холбогдоод ял авахаар болчихлоо. Ямар үйлийн үрээр Ажлын хэсэгт оров доо гэж харамсаж байна. Надад ямар шалтгааны улмаас хоёр жилийн хорих ял оноосонд гайхаж байна. Хууль, шүүхийнхэн ялгамжтай санал гаргаж байгаад тун харамсаж байна. Манай гэр бүл зээлээс зээлийн хооронд амьдардаг. Эхнэр, хүүхэд, өндөр настай ээждээ санаа зовж байна. Би ээжийгээ халамжилдаг. Эрхэм шүүгч нартаа хандаж хэлэхэд, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна” гэв.
н |