Х.Баттулга гишүүн шийтгүүлсэн ч дахиад л чуулганаа тасалжээ

Х.Баттулга гишүүн шийтгүүлсэн ч дахиад л чуулганаа тасалжээ

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн ирцийн мэдээг хүргэж байна. 126 гишүүнээс тав нь эмнэлгийн чөлөөтэй, найм нь орон нутгийн томилолттой, долоо нь гадаад томилолттой, зургаа нь чөлөөтэй байна. Харин тасалсан зургаан гишүүн байна. Чуулган тасалсан гишүүн дотор УИХ-ын гишүүн Х.Баттулга багтаж байна. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ “Одоо чуулгандаа сууна. Бага зэргийн шалтгаанууд байгаа. Нэгдүгээрт, бүртгүүлэх төхөөрөмж ажиллахгүй байгаа. Хоёрдугаарт, эрүүл мэндийн асуудал байгаа. Ээж загнаад байгаа. Одоо чуулгандаа сууж байгаа” гэсэн хариултыг өгч байлаа. Гэвч тэр өнөөдрийн чуулганыг тасалсан зургаан гишүүний нэг боллоо.

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баттулга нь намрын ээлжит чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй буюу 40-өөс дээш цаг тасалсан тул түүний албан тушаалын цалинг зургаан сарын хугацаагаар 20 хувиар бууруулах ёс зүйн хариуцлага ногдуулахаар болсон билээ.

Эмнэлгийн чөлөөтэй

  1. С.Амарсайхан,
  2. Э.Бат-Амгалан
  3. Ж.Баярмаа
  4. Ж.Ганбаатар
  5. Т.Мөнхсайхан

Орон нутгийн томилолттой

  1. М.Бадамсүрэн
  2. Г.Ганбаатар
  3. С.Лүндэг
  4. Ц.Мөнхбат
  5. Л.Мөнхбаясгалан
  6. П.Мөнхтулга
  7. Г.Очирбат
  8. Р.Сэддорж

Гадаад томилолттой

  1. Х.Булгантуяа
  2. Б.Найдалаа
  3. Н.Наранбаатар
  4. О.Номинчимэг
  5. Б.Пунсалмаа
  6. О.Саранчулуун
  7. Л.Соронзонболд

Чөлөөтэй

  1. П.Батчимэг
  2. А.Ганбаатар
  3. П.Ганзориг
  4. Л.Оюун-Эрдэнэ
  5. Д.Үүрийнтуяа
  6. Д.Энхтүвшин

Тасалсан гишүүд

  1. Х.Баттулга
  2. Ж.Бат-Эрдэнэ
  3. Л.Гантөмөр
  4. Т.Доржханд
  5. Н.Учрал
  6. Ж.Энхбаяр


Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд