Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНХАУ пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас импортлох бараанд ногдуулсан татварыг 125 хувь болгон нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хариу арга хэмжээ авч, Холливуудын киноны импортыг нэн даруй хязгаарлахаа мэдэгджээ. Энэхүү алхам нь АНУ-ын хамгийн нэр хүндтэй экспортын нэгийг онилж буй үйл явдал болж байна.
Гэвч салбарын шинжээчид уг шийдвэрийг санхүүгийн нөлөө багатай байна гэж үзэж байгаа аж. Учир нь сүүлийн жилүүдэд Хятадад Холливуудын киноны орлого эрс буурсан. Сүүлийн 30 жилийн турш жил бүр 10 Холливуудын киног Хятад руу оруулж байсан бол одоо Трампын тарифын бодлого Хятад үзэгчдийн дунд Америк киноны эрэлт буурахад хүргэнэ гэж Бээжингийн Үндэсний Кино Захиргаанаас мэдэгдсэн байна. “Бид зах зээлийн дүрмийг дагаж, үзэгчдийн сонголтыг хүндэтгэн, АНУ-аас оруулж ирэх киноны тоог зохистойгоор цөөлнө” гэж тус байгууллага өөрсдийн вэбсайтдаа нийтэлжээ.
Холливуудын студиуд өмнө нь Хятадыг дэлхийн хоёр дахь том кино зах зээл, орлогоо нэмэгдүүлэх гол боломж гэж харж байлаа. Гэвч сүүлийн үед Хятадын дотоодын кинонууд Холливуудын бүтээлүүдийг давамгайлах болжээ. Жишээлбэл, энэ жил “Ne Zha 2” кино “Inside Out 2”-ийг гүйцэж, Хятадын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой хүүхэлдэйн кино болсон.
Кино зохиолч Крис Фентоны хэлснээр “АНУ-д үйлдвэрлэсэн кинонуудыг хязгаарлах нь Бээжингийн бараг ямар ч эрсдэлгүй, нэр хүндтэй хариу арга хэмжээ авах нэг хэлбэр” гэжээ. Одоогийн байдлаар Хятадын кино зах зээлд Холливуудын кино ердөө 5 хувийг эзэлж байгаа бөгөөд тасалбарын орлогын зөвхөн 25 хувийг л студиуд өөрсдөө авдаг аж. Харин бусад оронд энэ хувь хоёр дахин өндөр байдаг гэж Фентон дурджээ.