Инстаграм улс төрийн сурталчилгааг хязгаарлаж эхэлжээ

Инстаграм улс төрийн сурталчилгааг хязгаарлаж эхэлжээ

Технологийн салбарын тэргүүлэгч “Meta” компани “Instagram” болон “Threads” платформууд дахь улс төрийн сурталчилгааг бүрэн хязгаарлаж эхэлсэн талаар мэдэгдлээ.

Тухайлбал, хэрэглэгчдийн огт дагдаггүй хаягнаас оруулсан улс төрийн агуулга бүхий пост тухайн хэрэглэгчид харагдахгүй байх зохицуулалт хийсэн байна. Ингэснээр хэрэглэгчдэд “Explore”, “Reels”, “Story”, “Recommendations” болон “Suggested Users” хэсэгт улс төрийн агуулга бүхий мэдээллийг санал болгохгүй болж байгаа аж.

Харин таны дагасан хаягнаас оруулсан улс төрийн агуулга бүхий постууд харагдсан хэвээрэй байна. Гэхдээ хэрэглэгчид “Instagram” болон “Threads”-ийн тохиргоо руу орж улс төрийн агуулгатай контентыг үзэх сонголтыг хийснээр энэ төрлийн мэдээллийг авах боломж нээлттэй байх юм.

“Meta” сүүлийн жилүүдэд “Facebook”-ийн орлогын том хэсгийг бүрдүүлдэг улс төрийн агуулгатай контентыг хязгаарлах арга хэмжээ авах болсон билээ.

Хэдий дэлхий дахинд сонгуулийн сурталчилгааны гол суваг нь цахим нийгмийн сүлжээ болж, сонгогчдын саналд нөлөөлөх байдал улам бүр нэмэгдсээр байгаа ч сошиал орчин дахь гүтгэлэг, төөрөгдүүлсэн худал мэдээлэл, эерэг сөрөг сурталчилгаа нь сонгуулийн үр дүнд хүчтэй нөлөөлж байгааг харуулсан жишээ цөөнгүй бүртгэгдэх болсон. Улмаар улс орнууд энэ төрлийн асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож эхэлсэн.

Тэгвэл 2024 онд дэлхийн 73 улсад сонгууль зохион байгуулагдана. Тухайлбал, Европын холбоо болон АНУ, Их Британи, ОХУ, Энэтхэг, Пакистан, Бангладеш, Индонез, Мексик зэрэг дэлхийн хамгийн олон хүн амтай 10 улсын наймд нь сонгууль болох хуваарьтай. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын талаас илүү хувь нь энэ онд сонгуульд санал өгч, эрх баригчдаа сонгох юм. Монгол Улсын хувьд парламентын ээлжит сонгууль зургадугаар сарын 29-нд болохоор товлогдоод байна.

 

action-icon

 

action

 

0

action-icon



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд