Маргаашаас эхлэн Төв талбай дээр  циркийн үзүүлбэр үнэ төлбөргүй үзүүлнэ

Маргаашаас эхлэн Төв талбай дээр циркийн үзүүлбэр үнэ төлбөргүй үзүүлнэ

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор монголын циркийн уран бүтээлчид Д.Сүхбаатарын талбайд дөрөв хоногийн турш циркийн үзүүлбэр үзүүлнэ.

Тоглолт энэ сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй болж, уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд нээлттэй толилуулах юм.

Тус арга хэмжээнд Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч оролцоно.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд