Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтрээд, бага насны хүүхэд хүчиндэхийг завджээ. 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20:00 цаг орчимд “... дугаар тоотод насанд хүрээгүй хүүхэд хүчиндүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл СХД-ийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Тодруулбал, тус тоотод оршин суух 8 настай хүүхдэд өөрийгөө хуурамчаар танилцуулсан эрэгтэй хүн гэрт нь ус уугаадахъя хэмээн дагаж ороод хүчиндэхийг завдаж зугтаажээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд эцэг эх асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулан гэрт нь ганцааранг үлдээхгүй байхыг анхааруулж байна.