УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Хуваалцах Жиргэх

УИХ-ын чуулганы /2025.04.18/ нэгдсэн хуралдаанд 76 гишүүн бүртгүүлж ирц 63.3 хувьтай эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар,

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
2.Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
3.Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай; 4.Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг үргэлжлүүлэн явуулна. УИХ-ын гишүүд байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, хариулт өгч дууссан. Тиймээс хуулийн эцэслэн батлах санал хураалт явуулж байна. 

Санал хураалтад оролцсон гишүүдийн 71.1 хувийн саналаар хууль эцэслэн батлагдлаа. 

Тодруулбал, УИХ-аас 2019 онд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан. Гэвч энэ хуулийн зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 3 дугаар дүгнэлт гарчээ. Дүгнэлтийг өнгөрсөн сарын 17-нд УИХ-д ирүүлсэн.  УИХ гуравдугаар сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 41.9 дэх хэсэгт УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасны дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болно. Үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.

Мөн хуулийн 44.6-д заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэж заасан нь Үндсэн хуулийн зарим хэсгийг зөрчсөн байна гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн УИХ-ын тогтоолыг баталсан.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд