Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНХАУ-ын иргэн Рэн Жиюүн, Лью Вэйшин нарын гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүгч Т.Батжаргал өнгөрсөн мягмар гарагт хянан хэлэлцээд хэрэг гарсан нутаг дэвсгэр болох Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ. Өмнөд хөршийн эл хоёр иргэн Манжийн он тоолол болох Сайшаалт ерөөлт, Бадаргуулт, Төр гэрэлтийн үеийн болон Богд хаант Монгол Улс, БНМАУ-ын үед хамаарах дөрвөн багц 249 хуудас бүхий түүхийн дурсгалт бичвэрийг өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд хилээр гаргах гэж байгаад баригдсан аж. Тэд Улаанбаатараас Замын-Үүд хүрэх галт тэргэнд Монголын түүхтэй холбоотой бичвэрүүдээ тээвэрлэж явсан гэнэ. Рэн Жиюүн, Лью Вэйшин нарт Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологи, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг Монгол Улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм байна.