Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тува улсын филармонийн гоцлол дуучин Ц.Тэгшээ Москва хотод тагнуул хийсэн гэх хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
ГХЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Нямдаваагаас тодрууллаа.
-Тува улсын филармонид ажилладаг иргэн ОХУ-д тагнуул хийсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тодруулж өгнө үү?
-Дуурийн дуучин Ц.Тэгшээ баривчлагдсан нь үнэн. Чухам ямар хэрэгт яагаад сэжиглэгдсэн талаар холбогдох байгууллагуудаас ГХЯ-ны зүгээс тодруулан ажиллаж байна.
-Энэ хүн Монгол Улсын иргэн үү?
-ОХУ-ын Тувад байнгын оршин суух хаягтай Монгол Улсын иргэн.
-Ар гэрт нь мэдээлэл хүргүүлсэн үү?
-Хүргүүлсэн. Холбогдох мэдээллийг авч ажиллаж байгаа. Ар гэрийнхний зүгээс хэрэг тодорхой болтол дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хүссэн.
-ОХУ-аас ямар нэгэн хариу ирсэн үү?
-Одоогоор бид Монгол Улсын иргэнийг баривчилсан талаарх мэдэгдлийг аваад холбогдох байгууллагуудаас тодруулан ажиллаж байна. Хэрэг тодорхой болохоор мэдээлэл өгнө.