СХД-ээс нас бараад удсан байж болзошгүй нярайн цогцос олджээ

СХД-ээс нас бараад удсан байж болзошгүй нярайн цогцос олджээ

Хуваалцах Жиргэх

Хоёр хоногийн өмнө буюу /2025-04-16/-ны өдөр Сонгинохайрхан дүүргээс нярай хүүхдийн цогцос олдсон байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн цогцос хаясан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Улмаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 5-6 сартай нярай хүүхдийн удсан байж болзошгүй цогцос олдсон байна. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байгаа аж.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд