Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэгэн үйлдвэрийн ажилчид хаягдсан нохойн гөлгүүдийг авч тэжээсэн ч, хорооны ажилтнууд хашаа руу нь орж буудан хөнөөжээ.
Энэ талаарх иргэний постыг хүргэе.
"Манайх нэг хашаатай үйлдвэрлэл явуулдаг албан байгууллага юм л даа. Манай хашааны гадаа 2023 оны 12 сард нүдээ ч бараг нээгээгүй, хайрцагтай 4 нялх эм гөлөг орхиод явсан байсныг, бидний хэдэн ажилчид удирдлагын зөвшөөрөлтэй гээр хашаандаа тэжээж ирсэн боловч, хөөрхий нэг гөлөг нь тухайн жилдээ онд орж чадаагүй үргэдээд, бид үлдсэн 3 гөлгөө 2025 оны 4 сарын 16 ны тэр аймшигтай өглөөг хүртэл хайрлан өсгөж байлаа. Тэр өглөө хайртай гурван нохойг маань хашаан дотроо унтаж байхад нь нохой устгалын газар болон, БГД-ын 24р хорооны хэсгийн ахлагч гэх хоёр авгай худал мэдээлэл аван устгал хийгээд явсан байна.
Азаар нэг нь зугтаж гарч амьд гарсан байна. Хэсгийн ахлагч Саруул гэх тэр авгай дотроосоо буудлага дуудсан гэж ичихч үгүй худлаа яриад байж байх юм. Энэ тохиолдолд бид хаана, хэнд гомдол гаргаж нохойныхоо амийг нэхэх ёстой вэ?! Ядаж байхад үйлдвэрийн ажилтан эмэгтэй байнга 7:30 гээд ирдэг байж тэр өглөө 6:30д ирсэн ч байх шиг. Тэр эмэгтэй нохойнд дургүй мөн хашааны хаалга нээж өгч тэднийг оруулсан байсан. Ийм балиар ёс зүйгүй, амьтан хайрлах сэтгэл зүрхгүй, амиа хичээсэн муухай хүмүүсээс болж бид хэд төр өдөржингөө уйлж хайлж, сэтгэл зүрхээ эмтэлснээс гадна дотроо хагаралдан бөөн үймээн болсон.
Хамгийн гол нь хар нялхаас нь дэндүү их эрхлүүлж, өдөр бүр уйгагүй 6 литрийн саваар хоол чанан авчирч тэжээж байсан юм. Хашаан дотроо том торон үүр барьж өгсөн, сүрэл дэвсэж, шинэ хөнжил гудас хүртэл тавьж өгсөн байсан. Хашаандаа сул гүйдэг, уядаггүй эрхийн балай хөөрхөн амьтдаа, дасал болсон гэр дотор нь хүйтэн зэвсэг шагайлгасан хүн араатнуудаар хөнөөлгөчихнө гэж даанч төсөөлсөнгүй ээ үнэндээ. Зарим хүмүүс шоолох байх л даа "Энэ чинь зүгээр л хашааны золбин ноход шүү дээ сүртэй юм гэж" харин амьтан бүхнийг энэрэн нигүүлсдэг хүмүүн бүхэн энэ хайрыг ойлгох биз ээ.
Амьтан хамгаалах хууль 2025 онд шинээр батлагдаж амьтны амь таслахыг хориглосон гээгүй бил үү?... гэтэл ийм аймар байж болно гэж үү. Энийг бид хэнд хандаж шийдүүлэх ёстой юм бол оо!!!
Бяцхан сахиусан тэнгэрүүд болох Томми, Харри хоёр минь дээдийн төрлийг олоод эргээд ирээрэй бидэндээ. Харгис, зүрх сэтгэлгүй хүмүүсээс хамгаалж чадаагүйд үнэхээр их уучлаарай..." гэжээ.