"Төгрөг нуур"ын ордыг хятадуудад зарсан гэх Х.Баттулгын рейтинг буурах биш, харин ч өсөв

Хуваалцах Жиргэх

Төгрөг нуурын ордыг гадаадуудад зарсан байж болзошгүй УИХ-ын гишүүн Х.Баттулгын рейтинг буурах биш, харин ч өсжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн  онцлох сэдэв болж  олны анхааралд ороод байгаа ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор зарсан гэгдээд буй асуудал юм. Мөн түүний охин Б.Намууны хамаарал бүхий "Буянт Ухаа-2", "Туул", "Шинэ яармаг" хороололд 33 тэрбум төгрөг залилуулсан гэх иргэд цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсанд ч хэрэг хэтэрхий удаашралтай өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байгаа нь  улс төрийн холбоотой байж магадгүй хэмээн Хууль зүйн сайд О.Алтангэрэлд хандаж, шаардлага хүргүүлж, Засгийн газарт өргөдөл гаргана гэж бодож байгаа гэдгээ хэвлэлд хандан мэдээлэл хийгээд байгаа юм. 

Тэгвэл аав охин хоёр хулгай, залилан мэхлэгч хэмээгдээд буй ч  ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ үед УИХ-н гишүүн Х.Баттулгын улс төрийн рейтинг харин ч багасах биш өсөв.  Судалгааны "MEC" байгууллагаас энэ сарын улс төрчдийн рейтингийн судалгааг танилцуулжээ. Тус судалгаанд УИХ-ын гишүүн Х.Баттулгын рейтинг өссөн байгаа нь олны анхаарлыг татаад байна. Түүний "Төгрөг нуурын ордыг гадаад компанид худалдсан" гэх асуудал саяхан нийтэд ил болж, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тодорхой баримтуудыг дэлгэсэн билээ.

Гэтэл өнгөрөгч сард "Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчид"-ийн судалгаанд түүний 11 хувь байсан рейтинг энэ сард 1 хувиар өсөж, 12 хувь болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Хотын дарга Х.Нямбаатар нарын рейтинг мөн 1 хувиар өсжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд