Зочид буудалд гал гарч нэг иргэн амь насаа алджээ

Зочид буудалд гал гарч нэг иргэн амь насаа алджээ

Өнгөрсөн шөнө /2024.02.16/ "Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид буудалд гал гарч байна" гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ.

Энэхүү дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид очжээ. Аврагчдыг очиход "О" гэх нэртэй Т-ын хувийн эзэмшлийн зочид буудлын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд буйдан шатаж байжээ.

Уг гал түймэрт иргэн М /40 орчим настай, эрэгтэй/ ухаан алдаж, нас барсан байна.

Ойрын өдрүүдэд гал түймэр ихээр гарч байгаатай холбогдуулан цахилгаан хэрэгслээ салгаж байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд