Галд өртсөн 50 гаруй айл түрээсийн байранд орж, шатсан орон сууцыг засварлана

Галд өртсөн 50 гаруй айл түрээсийн байранд орж, шатсан орон сууцыг засварлана

Энэ оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол гарсан. Тус ослын үеэр ойролцоох орон сууц галд өртөж 60 гаруй айл гэртээ амьдрах боломжгүй болсон тул Нийслэлээс түрээсийн орон сууцанд оруулж, төлбөрийг нь хариуцах шийдвэр гарсан. Тэгвэл дээрх айлуудын түрээсийн байранд амьдрах төлбөрийг ослоос хойш найм хоногийн дараа шийджээ.

Тодруулбал, иргэдэд байраа өөрсдөө сонгож, хайх боломжийг олгосон бөгөөд одоогийн байдлаар 50 гаруй айл түрээсийн байрандаа ороод байна. Ойролцоогоор дээрх айлууд наймдугаар сар хүртэл түрээсийн байранд амьдрах аж. Учир нь урьдчилсан байдлаар галд өртсөн тухайн байрыг засварлах бүрэн боломжтой гэж тодорхойлсон бөгөөд ослын дүгнэлт гарсны дараа шинэ зураг төслийн дагуу засварлаж эхлэх юм байна. Мөн эдгээр айлуудад Баянзүрх дүүргээс тав таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд