Малчдад 468 тонн тэжээл хүргэж, 220 айлыг нүүлгэжээ

Малчдад 468 тонн тэжээл хүргэж, 220 айлыг нүүлгэжээ

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын томилгоот бүлгүүдийн бэлэн байдлыг хангаж, Улсын онцгой комисс, аймаг, орон нутгийн онцгой комиссын албан хүсэлтийг үндэслэн зуд турхантай малчдад туслах, өвс тэжээл хүргэж, дэмжлэг үзүүлж байна.

Сүүлийн сар хагас орчмын тойм мэдээллийг хүргэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын гамшиг, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэг, томилгоот бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий нийт 14 аймгийн нутаг дэвсгэрт ажиллалаа.

Энэ хүрээнд Зэвсэгт хүчний 014, 016, 119, 120, 123, 186, 256, 325, 326, 327, 336, 339, 340, 342, 350 буюу нийт 15 нэгтгэл, ангийн 84 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг, туулах чадвартай 32 нэгж техниктэйгээр малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, зам гаргах ажилд үүрэг гүйцэтгэлээ. Тухайлбал, 1056 малчин өрхөд 468 тн өвс, 246 тн тэжээл, 50 тн нүүрс, 6 тн сайжруулсан түлш хүргэжээ. Мөн 220 айлыг нүүлгэж, 12,551 км зам, давааг нээн хээр хөдөө төөрсөн иргэд, цасанд боогдсон тээвэрчдийг эрэн хайх, татан гаргах зэргээр дэмжэг үзүүлсээр байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд