ГАЛТ ЗЭВСЭГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХЫГ ОРОЛДЖЭЭ

ГАЛТ ЗЭВСЭГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХЫГ ОРОЛДЖЭЭ

Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 19, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 2, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших 1 хэргийг тус тус шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал: Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн Б.А нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, худалдан борлуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйл. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших

1.Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Гэрчилгээгүй галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, тэсэрч дэлбэрэх бодис, галт хэрэгсэл, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалж байсан хүн зохих байгууллагад сайн дураараа авчирч өгсөн бол ялаас чөлөөлнө.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд