Г.Дамдинням: “Авлига хороолол”-ыг буулгаж чадахгүй юм бол шударга ёс гэж яриад хэрэггүй

Г.Дамдинням: “Авлига хороолол”-ыг буулгаж чадахгүй юм бол шударга ёс гэж яриад хэрэггүй

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Авлига хорооллыг буулгах асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Авлига хорооллыг буулгаж чадахгүй юм бол хотын газрын мафи, шударга ёс гэж хот дотор яриад хэрэггүй л болно доо хэдүүлээ!!

Энэ хууль бус газар, зөвшөөрлүүдтэй барилгууд баригдаж дуусах л юм бол араас нь хэдэн арваараа голын голдирлыг дүүртэл барилга баригдаж 1.6 сая хүнтэй УЛААНБААТАР ХОТ зундаа үер, өвөлдөө халиа дошинд, монголчууд АВЛИГА-даа дайруулж амьдрах болно. Уг нь хэн хэн, хэзээ газрын, барилгын ажлын, усны, дулааны, цахилгааны гээд нөгөө барилга барихад шаардагддаг алдарт 108 гарын үсгүүдийг зурж өгсөн гэдэг нь баримт дээр ил байгаа шүү дээ.Хувийн хэвшил хууль бусаар дээрх зөвшөөрлүүдийг авсан бол төр “Уучлаарай” гээд л нураах ёстой. Ийм л ойлгомжтой логик. Энэ төргүй, ард түмэн гэж үгүй, хууль гэж үгүй мэт аархлууд хаа нэг газар очоод зогсох цаг болсон” гэлээ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд