Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөвсгөл аймгийн Жаргалант суманд зудын нөхцөл байдалтай холбоотой отрын бүсэд өвөлжиж, хаваржиж байгаа өрхийн 60 гаруй хүүхэд хичээлдээ ирж чадахгүй болсон. Иймд сурагчдыг отрын бүс нутагт ойр байгаа сургуулиудад түр шилжүүлэн сургах, бие даан ажиллах дасгал даалгавар хүргэх, хоцрогдол арилгах тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өглөө.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангийн 228 сурагч “Eduten” платформыг ашиглан суралцаж байгаа бөгөөд гүйцэтгэл 76 хувьтай байна гэж сургуулийн удирдлагууд хэлэв. Мөн нэг ангийг нөхөн хангалтын зардлаараа цахим болгон тохижуулсан. “Eduten”, “Pearson” платформд 29 таблет ашиглан сургалтаа явуулж байна.
ЭХ СУРВАЛЖ: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ