Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онц ноцтой, харгис хэрэг энэ хоёрдугаар сарын дундуур гарчээ. Бид хэргийн талаар хэд хэдэн эх сурвалжаас тодруулж, бодитой болохыг тогтоосны эцэст сэрэмжлүүлэг болгох үүднээс мэдээлж буйгаа ташрамд тэмдэглэе.
Гэмт хэргийн золиос 30 орчим насны эмэгтэй. Хохирогч эмэгтэй гэрээсээ гараад олон хоног холбоо тогтоохгүй, утсаа авахгүй, сураггүй болсноор ар гэрийнхэн нь цагдаад дуудлага өгсөн бололтой. Цагдаагийнхан сураггүй болсон эмэгтэйг эрэн сурвалжилж, найз залуугийнд нь очсон аж. Улмаар найз залуугийнд нь үзлэг нэгжлэг хийснээр маш аймшигтай хэргийн ул мөр олж тогтоосон байна.
Мөрдлөгийн явцад эрэгтэйн гэрээс мэдээлэл цуглуулах үед бас нохойн үүрэн дотроос эмэгтэй хүний гавлын яс, бусад эд эрхтний хэсэг олджээ. Үүнээс гадна эрэгтэйн гэрээс нь их хэмжээний хар тамхи буюу “мөс”, 30 орчим сая төгрөг олдсоныг эх сурвалж мэдээлэв. Товчхондоо, эл онц ноцтой хэрэг энэ оны хоёрдугаар сарын 15-ны орчим Био Комбинатад амьдардаг сэжигтний гэрт гарсан гэнэ