Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олны анхаарлыг татаад буй youtuber Б.Баярмаагийн бичлэг цахим хуудсанд олны шүүмжлэлийг ихээхэн дагууллаа. Тэрбээр телеграммын төлбөртэй сувгаар дамжуулан өөрийн нүцгэн бичлэгээ 300 мянган төгрөгөөр борлуулдаг байсан. Гэвч хямдруулан 50 мянган төгрөг болгосон байдаг. Б.Баярмаа уг бизнесээсээ нийт 70 сая төгрөг олсон бөгөөд 25 саяар нь сайн үйлийн аян хийхээр болжээ.
Тэрбээр "Миний телеграмм суваг руу бөөн хүмүүс нэг дор орж ирсэн. Бичсэн юманд нь хариулж амжихгүй байлаа. Гурав, дөрөв хоног нойргүй суугаад бүгдэд нь хариу өгсөн. Нэг хүн 50 мянган төгрөгөөр орж байгаа. Эдгээр хүмүүсээс нийт 70 сая төгрөгийн орлого орж ирсэн. Энэ бол миний амьдралдаа цуглуулсан хамгийн их орлого байлаа. 15 сая төгрөгийн өрөө төлж, өгзгөндөө 30 орчим саяын имплант суулгуулж байгаа.
Цаана нь надад 25 сая төгрөг үлдсэн. Үүнийгээ би улс оронд нүүрлээд буй зуданд хувь нэмрээ оруулъя гэж шийдвэрлэсэн. Тэгээд үлдсэн мөнгөөрөө тэжээл аваад Булган аймгийн малчдад өнөөдөр өглөө найзынхаа тусламжтай тэжээл хүргэсэн.
Бас миний бүтээсэн контентыг буруу сувгаар ойлгож “Уулзах уу” гэж байгаа хүмүүс битгий эндүүрээсэй гэж хэлмээр байна” гэлээ.
Бүтэн бичлэгийг доорх холбоосоор
https://youtu.be/Io-O28BlcSA?si=f0X561L3NmzavYgI