ЦЕГ: Насанд хүрээгүй хүүхдийг дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоолоо

ЦЕГ: Насанд хүрээгүй хүүхдийг дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоолоо

Цагдаагийн байгууллагад “Насанд хүрээгүй хүүхдийг үл таних хүмүүс 30,000 төгрөгийг нь дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн аж. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, дээрх хэргийг А нарын бүлэг этгээд хохирогчийг айлган сүрдүүлж, мөнгийг нь дээрэмдсэн болохыг олж тогтоон, холбогдогчдыг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд