Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.02.26/ Баянзүрх дүүрэгт ажиллаж, төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнтэй танилцах, анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд тус дүүргийн Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус эмнэлгийг 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан, Баянзүрх дүүргийн зургаан хорооны 48,873 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.