Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр ТҮЦ шатжээ

Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр ТҮЦ шатжээ

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр ТҮЦ шатжээ. Тодруулбал, тус дүүргийн 33 дугаар хороо, Сургуулийн нэгдүгээр гудамжинд Түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газарт 02.26-ны өдрийн 15:18 цагт өгчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 15:33 цагт очиход иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй түргэний үйлчилгээний цэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.

Иймд иргэд та бүхэн гарч буй галын эрсдэлээс өөрийн амь нас болон эд хөрөнгөө хамгаалж, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд