Монгол эмэгтэйчүүд ОХУ-ын хилээр 11.6 сая рубль хууль бусаар гаргахыг завджээ

Монгол эмэгтэйчүүд ОХУ-ын хилээр 11.6 сая рубль хууль бусаар гаргахыг завджээ

ОХУ-ын “Хяхта” олон улсын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн газрын ажилтнууд Монгол Улсын иргэдийн хувийн эд зүйлээс нийт 11.8 сая гаруй рубль бүхий болон ам.доллар, монгол төгрөг илрүүлжээ. Улмаар эдгээр эмэгтэйчүүдийг ОХУ-д мэдүүлэгдээгүй мөнгө хууль бусаар оруулахыг завдсан ба "Бэлэн мөнгө ба (эсвэл) мөнгөн хэрэгслийг хууль бусаар хил нэвтрүүлэх" гэсэн зүйл ангиар ялласан байна.

Уг хэргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрээр нэг монгол иргэнийг 253 мянган рубль, нөгөөг нь 109 мянган рублийн торгууль төлөх шийтгэл оногдуулжээ. Мөн уг этгээдүүд Буриад улсын нутаг дэвсгэрт байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс ОХУ-аас гадагш зорчихыг нь түр хугацаагаар хязгаарласан байна. Харин үүнээс хоёр хоногийн дараа зөрчил гаргасан монгол иргэд эрүүгийн торгуулиа бүрэн төлсөн талаар Буриадын шүүхийн орлогч дарга Константин Щукин мэдээлжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд