Гал түймрийн улмаас 3 иргэн нас баржээ

Гал түймрийн улмаас 3 иргэн нас баржээ

Баянгол дүүргийн арваннэгдүгээр хороонд “Байшин шатаж байна” гэсэн дуудлага гуравдугаар сарын 3-ны өдрийн 23:53 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн М-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйлс, дээврийн хэсгийн хамт шатаж байсныг унтраасан байна. Гал түймэрт иргэн М /45 настай, эрэгтэй/, М /41 настай, эмэгтэй/, Ц /33 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан аж. ба хаагчид цогцсыг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгч ажиллажээ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд