Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн 30 жилд хэрэгжсэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зохицуулалтаар манай улсад үлдсэн, үлдэх үр дүнгийн талаар Нийтийн сонсгол хийх
Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хохиролтой байж болзошгүй, тусгаар тогтносон бүрэн эрхт улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд сөрөг үр дагавар үүсгэх Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өнөөгийн УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх
Хөрөнгө оруулагчид Монгол улсын газар нутгаас хараат бусаар өөрөө сонгож авах, холбогдох шийдвэрийг бие даан гаргах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, бүртгэл шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн үйлчилгээ авах гэх мэт давуу байдлуудыг олгохоор хууль санаачлан, өргөсөн тангаргаасаа няцсан Ч.Хүрэлбаатар, Г.Дамдинням, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна.
Монголын ахмадын чөлөөт холбооноос уг байр суурь дээрээ бат зогсон 20 жилийн өмнө гаргаж тавьсан асуудлынхаа эцсийг үзэж “Монголчуудад нэг номерт эх орон, газрын баялаг нь хэрэгтэй хэмээгээд ахмад настнуудын шаардлагыг хүлээн авахгүй бол улс эх орныхоо эрх ашгийг хамгаалан тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Уг шаардлагынхаа хариуг Ахмад настнуудын төлөөлөл Төрийн ордны баруун хаалган дээр 2024.02.05-ны өдрийн 14 цагт биечлэн очиж, хүлээн авна гэсэн юм.