НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН БИЕИЙГ ҮНЭЛЖЭЭ

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН БИЕИЙГ ҮНЭЛЖЭЭ

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэдийг бүлэглэн насанд хүрээгүй хүний биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох зорилгоор хууран мэхэлсэн хэрэгт яллагдагчаар татлаа.

Тэдгээр иргэд насанд хүрээгүй хүүхдийг ар гэрийхэнтэйгээ таарамжгүй харьцаатай байсныг давуу тал болгож ятган, зочид буудалд гадаад улсын иргэнтэй бэлгийн хавьталд оруулжээ.

 Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэрэгт “Х”, “Э” нарыг Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүллээ.

Тус хэргийг үйлдсэн гадаадын иргэн тухайн хүүхдийг 16 нас хүрээгүй эсэхийг нягтлах  боломж байсан хэдий ч биеийг нь үнэлжээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.