Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн жил ДНБ 62 их наяд төгрөг гэж гарсан. Харин энэ жилийн хувьд 74 их наяд байна гэж тооцоолсон. Тиймээс дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цалин тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, инфляцтай уялдуулахаар болсон.
Тэтгэврийн зөрүүг цаашид үүсгэхгүй байх зорилгоор жил бүр итгэлцүүрийг шинэчилж буй. Нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах, нийгмийн даатгалын сангуудаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглох зэрэг хууль эрхзүйн зохицуулалтыг энэ хүрээнд хийсэн байна.
Дээрх хууль батлагдсанаар тэтгэврийг инфляцтай уялдуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийн 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх суурь болсон аж.
Түүнчлэн, Шинэ сэргэлтийн бодлого, төрийн албаны шинэчлэлийн зорилтын дагуу Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Түүнчлэн Засгийн газар Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийсэн. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мөн мэдээлээл байгаа юм.
Дээрхээс гадна нэмэгдүүлж буй нийгмийн халамж үйлчилгээ болон төрийн бодлогын хүрээнд:
- Төрийн бүх албан хаагчдын цалин 10 хувиар,
- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.
- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
- Тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
- Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ.