"Алдарт эхийн одонт ээжүүд" хүндэтгэлийн арга хэмжээ болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Алдарт эхийн одонт ээжүүд" хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, Монгол Улсынхаа хүн амыг өсгөж байгаа ачлалт сайхан ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ.

У.Хүрэлсүх "Монголын сайхан ээжүүдээ эрхэм хүндэт алдарт эхчүүдээ. Та бүхэндээ баярын мэнд хүргэе. Монголын гал голомт болсон Төрийн ордондоо 1000 дарь эх цугларсан байна. Та бүхэндээ гэрэл гэгээ хамгийн сайн сайхан бүхнийг харамгүй хүсье. Гэр бүлийн азжаргалд та нарын минь оролцоо үүрэг нэн чухал байдаг юм. Энэ жил дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийе гэсэн уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр болон эдийн засгийн чиглэлээр зөвлөмж гаргаж холбогдох газруудад хүргүүлсэн билээ. Монгол цэрэг бол дэлхийн цэрэг болсон шүү. Эдүгээ 20 гаруй мянган цэрэг эрс маань дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн байна. Үүний 10 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол эмэгтэйчүүд бол дэлхийн энх тайван аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэдэг болжээ" гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд