Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаваржилтийн нөхцөл байдал хүндэрч Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон Төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, хаагдсан зам давааг нээх, өвс тэжээл хүргэх зэрэг аймаг орон нутгийн Онцгой комиссоос зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан зарим авах арга хэмжээний тухай 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Шуурхай бүлэг III”-ийн ахлагчаар томилогдон 2024 оны 2 дугаар сарын 20-23-ны хооронд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох гэсэн 7 сумын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж Монгол Улсын Засгийн газрын 63 дугаар тогтоолоор 100 хувийн хөнгөлттэй 150 тонн тэжээл, аймгийн төсөвт зохицуулалт хийх замаар 555 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг, шар усны үер, малчдын хаваржааны цас гаргах, малын сэг зэм устгах, хаагдсан зам давааг нээх ажилд Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих сангийн олон нийтийг хамарсан ажлын төсвөөс 4 суманд 50 сая төгрөг зэрэг сангийн олон нийтийг хамарсан ажлын төсвөөс 4 суманд 50 сая төгрөг зэрэг шийдвэрийг АОК, шуурхй бүлгийн хамтарсан шийдвэрийг тус тус гаргасан.
Улсын онцгой комиссын даргын 3 дугаар сарын 1-ний өдрийн “Шуурхай бүлэг томилох тухай” 3 дугаар тушаалаар томилогдон өвөлжилт хаваржилт хүндэрсэн 19 сумдад 225 тонн улаан буудай, 110 тонн гурил, 55 тонн цагаан буудай, хүнсний багц 50 ширхэг, эрүүл мэндийн багц 50 ширхэг, 5 сумын Засаг даргын Тамгын газарт автомашин зэргийг Засгийн газар УОК-оос гаргаж хүлээлгэн өгөв.